Өчигдөр би нээрээ жинхэнэ алуурчинтай таарлаа ш дээ. Хүн болсоор 30 жил наслахдаа ийм юм үзэх гэж дээ. ингэсийн орой ажил тараад дөнгөж гэртээ орж ирээд сууж байтал нэг найзуушкаа залгаж байнаа: завтай юу гэнээ..
сая л орж ирлээ ядарч үхэх нь гэдэг жижүүрийн үгээ хэлсэн чинь
өөрөө л мэд гэж авч байна???? тэр ингэхээрээ л нэг юм сэдчихсэн байдаг гар л даа
би ч сонирхоод юу болов яав ийв гал гаравуу гээд л лавлаад хэл амнаас нь жоохон зулгаалаа
тэгсэн чинь харин 2 гайгуй амьтан байнаа гэж авдийн даа,, тэр нь мэдээж аятайхан хүүхнүүд байнаа гэсэн үг л дээ. Би намба алдаад хаана очихуу л гэлээ шууд, . тэгсэн харин Итэвон дээр ирээд залга гэж бнаа.Гялс усанд орсон болоод гараад таксинд суугаад авлаа даа .Итэвон оролгүй бараг 2 жил гаран болчихсон юм чинь нэг ороод ирчихий ч болтой юм бодоостой, зам бөглөрөөд най алгаа , таксиний жолоочид ямар уурлалтай биш дотроо л бачимдаад явлаа даа хөөрхий,,, Учир нь манай тэр найзын "гайгүй амьтад" гэсэн үг бол надад их хүнд туссан л даа.Яагаад вэ гэхээр нилээн аятайхан хүүхнүүдийг жирийн гэж авч хэлцдэг нөхөр л дөө өөрөө ч гоё залуу л даа угаасаа, яаж надтай найз болсон юм бол гэхээр л хүн бий гэхдээ хааяа харахаар архины шилтэй их адилхан харагдаад байдаг юм яагаад ч юм бүү мэд .Халчихаараа Чойномтой архидаж явлаа гэж бүлт бүлт шаана л даа, яс юман дээр тэр үед төрсөн ч байсан юм уу мэдэх юм алга төрсөн байсан ч сүүнээс өөр юм уухтай манатай л байсан байх даа хөөрхий минь.. тэгж тэгж нэг муу юм очлоо доо.. уулзлаа танилцлаа 2 уулаа Монгол охидууд юмаа. Солонгост ирээд ердөө л 6 сар болж байна гэнээ.Урьд нь Германд сурч байгаад наашаа бараг жуулчины шугамаар орж ирсэн сонирхох гээд л ирсэн юм байхаа.Бие хаагаа их гоё авч явдаг хүүхнүүд гэдэг нь шууд л хараад мэдэгдэж байсан л даа,их цэвэрч болтой захиалсан пивоны стаканы амсарыг салпитикаар арчичиж байх шиг.Манай найзын хажууд суусан нь аль ч талаас нь харсан үнэхээр гайгүй"амьтан" байна шүү,, миний хажуудах "хань" маань нэг л бишээ .... хааяа харахаар жоом шиг ч харагдаад , за за согтоод л тэгж байгаа байх гэсэн шүү юм бодоод л сууж байлаа би гэдэг нэг шургуунд орчихсон амьтан,, шургуунд орсоноо маргааш нь мэдэлгүй яахав... Миний найз гэх нөхөр гудамж метрлэж байгаад их гайгүй хүүхэнтэй таарч л дээ тэгээд яахав өвчин нь хөдлөөд орой уулзая муулзая гэж найраад бас найруулаад,, тэгсэн нөгөөх нь бас ч хоосонгүй баагий ганцаараа эвгүй байна гэрт нэг найз минь ном уншаад хэрэг алга тэрийг салхинд гаргамаар байна гэдэг ,, тэгээд л шоу эхэлсийн бишүү.. Нээрээ Итэвон гэдэг газрийнхаа тухай бяцхан тодотгол бичихгүй бол зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй байх ,энэ болохоор Солонгост байдаг Америк цэргийн бааз л даа шөнийн клуб ууж идэх газарыг дэндүү хөгжүүлсэн гэхэд болохоор газар л даа, тэнд аль ч тивийн хүмүүстэй буу халж болно гээч, олон янзын хэлээр англиар хальт мулт хуцдаг бол тэгээд л тас ш дээ ,би ч яахав угаасаа ганц үгтэй хүн тэрийгээ гамнаад хэрэг болох үед хэрэглэх гээд , тэгсэн тэр үг нь бас их ноцтой үр дагавартай гэдэгийг тэгэхэд мэдэрлээ дээ. Үг нь бол Fack you л даа , нээх өндөр бүдүүн хар нөхөр хүүхнийг минь их эвгүйгээр тэвэрч бүжиглээд байхаар нь очлоод л ГАНЦ үгээ хэлэлгүй яахав дээ,,, нэг мэдсэн чинь харин муу овоохойдоо хэвтэж байнаа тархи толгой яг задрах гээд хэрэг алгаа , нэг нүд хараад байдаг нөгөө нүдээ нээх гэсэн их асуудалтай бна шүү арай гэж нэг эрийн хуйх зааж байгаад нээсэн чинь өөдөөс ЖООМ мэлийгээд сууж байдаг байгаа,зүгээрүү л гэж байна ямар зүгээрээ гэлтэй ч биш тэрүүхэндээ мушийгаад гомдох маягтай эргээд буруу хараад хэвтсэн чинь харин өөдөөс _ямар ядаргаатай унтдаг пизда вэ шөнөжингөө хүн нүдчих юмаа гэсээр найз минь гуаглаж байнаа . Монгол Солонгосын хооронд хуучин машин зөөдөг найз минь хальт ирчихсэн байх үед нь миний зүүдэлж байгаа царай нь энэ
Сэтгэгдэл бичих
