2008-04-03
бүтэлгүй
За би гэдэг хүн ойрдоо нэг л бүтэл муутайхан шороо хөдөлгөж явна даа.Нэг бүдрэхээрээ  нилээд хэд нахиад  хэрэг алгаа...Энэ муу зовлогоо баясгаж шөнө дөл болтол ПС дайнд оролцож буу шийдэм барьж гүйгээд нойр дутуу өглөө ажлаасаа хоцроод, дарга баагий ярзаг ярзаг гэхээр нь хамт ажилладаг авгайдаа баахан муулж нохой гахайгаар нь дуудаж мууртай адилхан царайтай энээ тэрээ гэчихсэн чинь очоод  намайгаа худалдчихажээ хөөрхий минь.....Утас дугарч байнаа ..авлаа.. дарга маань их л хүч гаргаж инээмэр аядаж байнаа заримдаа тэгж инээх нь надад ,ямар нэгэн араатан архирч байгаа юм шиг сонсогддог юм...тэгснээ утасны цаанаас хөөе Баяраа .... би ч яахав өөв дарга минь яав ийв юу болов гэсэн чинь ,би тийм мууртай адилхан гэж үү гэж авдийм даа.Энэ явдал ч тэгсийгээд дууссан, яахав даргын зүгээс надруу ямар нэгэн сайн сайхны салхи үлээх нь мэдээж өнгөрсөн л дөө
Банжиг нэт дээр нэг муу блогтой ... тэгсэн тэрлүүгээ орж болохоо байчихдаг юм даа ,хүмүүсийн бичлэгийг ч уншиж болдоггүй " мааслаад "энэ муу ямбий минь...
Бас баруун гарын долоовор хуруугаа юманд жоохоон эсгэчихсэн чинь үрэвсээд ганц хуруудчихдаг " яг маоус дардаг "  нь шүү. Тэвэг өшиглөсөөр байгаад  хоёр бөөр авах юмгүй, ядаж байхад хацар , хөл гар сайртчихаад клиццирин түрхэхээр хорсоод өвдөөд байх юм ямар ч хэцүү юм бэ дээ,,, сэтгэл санаагаа засах гэж архи уухаар шартаж үхчих гээд,,,
Сэтгэгдэл:


би угаасаа үсгүй
Бичсэн: sony цаг: 16:05, 2008-04-04 | Холбоос | |


лааны дөлөнд үсээ хуйхлахаасаа өмнө хусуулах л үлдэж дээ..

Бичсэн: хундага цаг: 10:13, 2008-04-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax